Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хэн нь ч гарлаа гэсэн учиргүй Монгол аврагдаад, Монгол ялж бариад сүйд болох юм байхгүй. Алаагүй байхад үнэг сайхан гэгчээр албаа аваагүй байхад мянган сайхан юм ярилаа ч эрх мэдлийнхээ хүрээнд л баригдана.
Монгол Улсын төрийн засаглалын одоогийн хэлбэр нь өөрөө ерөнхийлөгчид эрх мэдлийн тийм бололцоо олгохооргүйгээр байгаа. Төрийн тэргүүний хувьд үндэсний эв нэгдлийг хангах, зарим байгууллагуудын удирдлагуудыг томилоход тодорхой үүрэгтэй оролцдог гэх зэрэг эрх мэдэлтэй.
Сонгуулийн үед аль нь ч гэсэн Ерөнхийлөгч болчвол тэгнэ ингэнэ гэж баатар царайлж УИХ, Засгийн газрын эрх үүргийн ажил ярьж тархи угаах гэж оролдох шаардлагагүй. Одоогийн хямралтай нөхцөлд харин УИХ, Засгийн газар нь Ерөнхийлөгчтэйгээ хэл амаа олж, зөв гарцыг олж ажиллах хэрэгтэй.