Эхийн сүүний найрлагыг судалж тогтоосон олон судалгаа байдаг.
Ээж таны хөхний сүү нь зөвхөн таны хэвлийд бойжиж буй хүүхдэд зориулагдсан хэрэгцээт уураг, аминдэм,эрдэс, өвчнийг эсэргүүцэх дархлаат бодис зэргийг агуулсан гайхамшигтай рашаан юм.
Төрсний дараахи эхний 72 цагийн дотор ялгарч буй шаргал өнгөтэй өтгөн сүүг ангир уураг гэж нэрлэдэг. Ангир уураг нь амны хөндийнгөөс шулуун гэдэс хүртэлх дотор салстыг бүрхэж ходоод гэдэсний өвчин суулгалт, шимэгчийн халдвар, арьс харшлын өвчин, чихний халдвараас сэргийлэх дархлаа сууна.
Цаашид 7 хоног орчмын дараагаас сүү шингэрч тогтмол найрлагатай болно.
Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлэх. Хүүхдийг хүссэн үед нь их хөхүүлэх тусам таны тархинд их дохио ирж үр дүнд нь хөхний сүү ихээр үүсэх болно. Эхний 1-2 сард хүүхдийн ходоодны хэмжээ бага байх ба нэг хөхөлтийн дараа хөхөнд заавал сүү үлддэг. Тиймээс хөхүүлж хүүхдээ хэхрүүлсний дараа хүүхдээ орон дээр хэвтүүлээд та шууд л хөхөө сааж суллах ажилдаа орох хэрэгтэй. Сүүгээ сааж хөхөө суллах нь:
1. Таны хөхөнд сүү саатаж, хөх чинэрч хавдахаас сэргийлнэ.
2. Таныг унтаж амрахад хөх чинэрч тавгүй байдал үүсгэхгүй, сайн амраана.
3. Дараагийн удаа хөхөнд илүү сайн сүү орно.
Зарим ээжүүд хөхний сүү бага байгаад санаа зовж сүүгээ хадгалья гэж буруу бодох нь бий. Хөхөнд сүү хичнээн үлдэнэ тэр чинээгээр сүүний үлдэгдэл байгаа болохоор дараагийн удаа багахан сүү байхад хангалттай юм байна гэх мэдээллийг тархинд өгдөг. Ийм мэдээлэл байнга тархинд очих нь сүү бага байх нэг шалтгаан болдогийг анхаараарай. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдээ хөхүүлэнгүүт дараа нь шууд хөхөө сааж үлдэгдэл сүүгээ суллаж хоол цайгаа уугаад жоохон амраад авахад таны сүү аяндаа урсана гэсэн үг.
Хүүхэд эхийн хөхөө хөхөж дууссаны дараа хүүхдийг дээш нь босоо байрлалд биедээ наалдуулан тэвэрч нуруунд нь бага зэргийн зөөлөн доргилт юмуу массаж хийнэ. Энэ нь хүүхдийн ходоодонд байгаа хийг гаргаж хэхрүүлэх байрлал юм. Эхний үед 10-20 минут шаардана. Хүүхэд нэлээн хүчтэй хэхэрдэг. Ингэсний дараа хүүхдийг орон дээр нь хэвтүүлэх нь гулигаж дахин хөхөх болон хахахаас сэргийлнэ. Сүүлдээ энэ нь зуршил болж хүүхдийг дээш босоо байрлалд оруулахад л хэхэрдэг болчихдог сайн талтай. Америк зэрэг зарим оронд шинэхэн ээж аав нарт хүүхдээ мөрөн дээрээ тохож байрлуулан тэвэрч хэхрүүл гэж зөвлөдөг.
Зарим ээж аав нар хэхрүүлэхгүй хүүхэд гулигахаар хэт цадаж гэж бодоод хүүхдээ бага хөхүүлэх эсвэл сүү бага байгаа учир хүүхдийн жин нэмэгдэхгүй байна гэж гайхдаг.
Нялх бага насны хүүхэд:
·Хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах. Үүнээс цааш цагт амласан хүүхдийн эрүүл мэндийн маш сайн анхааран, оношлуулах шаардлагатай. Хүүхдийн болоод эхийн биеийн байдал хүнд тохиолдолд амлах хугацаа урт хол байдгийг анхаар.
· 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хоолло. Энэ нь та хүүхдээ 6 сар хүртэл нь аманд нь халбага ч хүргэхгүй гэсэн үг. Зарим ахмад ээж нар хүүхэд ам нь хатдаг юм, ус өг гэх нь байдаг. Гэтэл хөхний сүү хүйтэн сэрүүн улиралд илүү тослог, илчлэг ихтэй, харин дулаан халуун үед шингэрч усны найрлагатай болж цангааг тайлдаг болох нь батлагдсан. Иймээс хүүхдэд илүү дутуу шингэн өгч хүүхдээ суулгалт өвчнөөр бүү өвчүүлээрэй.
·6 сартайгаас нь 2 нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ зохистой нэмэгдэл хоолонд оруулах. 6 сараас хойш эхийн хөхний сүү хүүхдийн өсөлт хөгжилтөнд хангалттай аминдэм, шимттэй болон илчлэг бодис өгч хангаж дийлэхгүй болдог. Мөн хүүхдийн ходоод гэдэс гадны хоолыг хүлээн авч боловсруулах хэмжээнд хүрч эхэлж байдаг учраас 6 сартайгаас бага багаар дасган нэмэлт хоол өгөх шаардлагатай болдог. 6 сартайгаас хөхүүлэхийн хажуугаар хоол өгч дасгаад аажмаар 1.5 наснаас хоолны хажуугаар хөхүүлэх дэглэмд шилжин 2 нас хүртэл хөхүүлэн 2 наснаас хөхнөөс гаргаж болно.