Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, “Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалж байна. Маргаашаас олгож эхэлж ч магадгүй.
БНХАУ-аас онгоцны 3000 тонн дизель түлш импортлох зөвшөөрөл авч, 1000 тонн нь эхнээсээ Улаанбаатар хотод орж ирж байна. 2000 тонн дизель түлш Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Үүний дараа 6000 тонн автобензин нийлүүлэгдэхээр ачилтад бэлэн болсон.
ОХУ-тай наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээг баталгаажуулсан. Ачилтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцахаар Г.Дамдинням сайд маргааш Москва хотод ажиллана. Татварын бүртгэлийн систем болон бусад и-монголиа системтэй хамтарч иргэддээ бодит мэдээлэл хүргэх үүднээс апликейшн хөгжүүлж байгааг дуулгасан.
Тасганы овоо, Энхтайваны гүүр, Нарны замын дагуу өндөр ачаалал үүсгэдэг. Зарим дүүрэгт ачаалал бага байдаг гэсэн тонн мэдээлэл бий. Өнгөрсөн өдрийн мэдээллээр Сүхбаатар дүүрэгт 11000 тээврийн хэрэгсэл шатахуун авсан бол Баянгол дүүрэгт 3000 тээврийн хэрэгсэл авчээ.
Энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэхээр ажиллана” гэв.










































































