Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар болсон байна. Энэхүү шийдвэр ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх болжээ.
Сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилго дор авч буй арга хэмжээ аж.












































































