Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хэмээх гурван алдрыг хамтад нь өргөж явдаг Р.Эмүжин одоогоор ганц бие ээж. Тэрбээр өчигдөр өөрийн том хүү Умардынхаа төрсөн өдөрт зориулж өөрийн цахим хуудаснаа сэтгэлийн үгсээ \”сийлжээ”. Энэхүү зурвасыг бүхэн эхээр нь уншигч танаа сонирхуулъя.\\
Миний нар шиг шар хүү. Монголын нэрийг дуудуулах кино найруулагч болно гэсэн кино шиг хүчтэй мөрөөдлөө өвөртлөөд, үүргэвчээ үүрээд 17-хон насандаа Нью Йоркийг зорьж, дэлхийн зүг зүтгэсэн үр минь. Хайрын зулзага минь. Хан тэнгэрт мандсан халимаг үстэй нархан минь. Зүрхний зулзага минь. Зүгийн тэнгэрт мандсан зөрүүд шар нархан минь. Хүүгийнхээ зорьж бүтээсэн, оюутны ажил болох хоёр ч богино хэмжээний киног үзлээ. Төгсгөлд нь directed by UMARD BOLDBAATAR гэх монгол нэр тэр олон гаднынхны тэргүүнд бичигдсэн байхыг хараад үр зулзагаараа бахархсан. Сургуулиа төгсөхийн цагт дахиад олон олон бахархал чинийх байг. Санаж байна, хүүгээ. Хаврын яг энэ өдөр, 20 жилийн тэртээ би чиний ээж болж, анхны үрээ тэвэрч билээ. Ажил дээр оройтох болгондоо хоёрхон сандал зэрэгцүүлээд унтуулчихдаг байсан хонгорхон хүү минь хорвоо ертөнцийг сэтгэлдээ багтаасан том залуу болсон байх юм. Гэхдээ л наддаа сөөсгөр нялх хэвээрээ. Гэрийнхээ хойморт сөөвгөр бойтог нь янзаараа.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү