замтай болчих байлаа. Гэвч яах вэ, манайхан л болсон хойно уртаас нь нэг хусч,
өргөнөөс нь хоёр идсээр, тэнд овоолсон шорооноос өөр юу ч үлдээсэнгүй цөлмөж
орхисон байгаа юм. Үүний хажуугаар зөвлөх, орчуулагч нэртэй нөхдүүд бас зүгээр
суусангүй. Тэрбум тэрбумыг халааслаад яг шалгагддаг дээрээ тултал Монгол Улсын
иргэн биш ээ гээд гадагш зугтаж одсон хэрэг. Яагаав дээ, нөгөө Америкийн
нэгдсэн улсын иргэн Ч.Ганбатын талаар л бичээд байна шүү дээ.
Түүнийг манай хууль хүчнийхэн хайгаад олж
чадахгүй байгаа. Нөгөөх нь ч өвсөнд хаясан зүү шиг л алга болчихсон. Интерпольдоо ч олдохгүй байгаа юм даа. Тэгсэн
мөртлөө \”Монголд” гэсэн хаягтай захидал бичиж, манай хууль хүчнийхнээр
даапаалаад л сууж байна. Ч.Ганбат \”Монголын төр нийгэм сайжирвал очно\” гэж томорсон удаатай. Сайн байхад нь тэрбумаар идээд, муудахаар нь зугтчихсан
хүн л дээ, уг нь. Тэгснээ бас ичихгүй сайжрахаар нь очно л гээд захидал бичээд
л. Үгүй ээ мөн том хүн шүү. Аргагүй ардаа том хамгаалалттай хүн ингэж л
пээдийж явахаас даа.
Тэгвэл Ч.Ганбатыг барих \”мастер төлөвлөгөө”
байна. Юу гээч… Юу вэ гэвэл түүний том арыг нь Ерөнхийлөгч болгочихьё. Хэнийг
гэж үү. Женког л байхгүй юу даа. Женког Ерөнхийлөгч болгочихвол Америк руу
зугтсан Ч.Ганбат, Австрали руу зугтсан П.Бат-Эрдэнэ нар нь хүрээд ирэх юм биш
үү. Тэр үед нь \”хаф” гэж барьж аваад, \”яасан том юм бээ чи” гэж байгаад л
мэдүүлэг авах хэрэгтэй. Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг ямар өвөрдөлтэй
царайтай болтол нь хорьж, байцаалт авлаа даа. Бас нөгөө хүргэн Г.Дэнзэнг харсан
биз дээ. Овоо цатгалан залуу байсан чинь шөвийгөөд их л ядарсан харагдана лээ.
Тэгэхээр манай хуулийнхан хүнийг байцаахдаа тулвал ногоон малгайтуудаас
дутахгүй гэдэг нь харагдаж байгаа биз. Ийм байцаалтад АНУ-ын иргэн Ч.Ганбатыг
оруулбал, Женко Ерөнхийлөгч болсон ч хамтдаа татагдаж болно. Тэгээд
Солонгосчууд Ерөнхийлөгчөө татан буулгаад яллаж байгаа шиг бид ч бас тиймэрхүү
арга хэмжээ авчихаж болох байлгүй дээ. Хамгийн гол нь Ч.Ганбатыг барих гэж
байгаа төлөвлөгөөгөө олон хүнд мэдэгдэж болохгүй. Маш нууц байх ёстой.
Ингэж байж л бүхэл бүтэн төмөр зам идчихдэг \”Женко” бүлэглэлийг илрүүлж,
хариуцлага тооцож чадах байх.
Түүнээс одоо 17 чингэлэг спирт энэ тэр
яриад Женког барахгүй л дээ. Угаасаа Монголчууд бүгд л тэр спиртийг
ууцгаачихсан болохоор хэрэг үүсвэл бүгд л хам болж таарах гээд байгаа юм. Тиймээс тэр холоос томроод байгаа Ч.Ганбатаар дамжуулж л Женкогийн халаасанд
төмөр зам хэрхэн багтсан бэ гэдгийг л мэдэх шаардлагатай юм.
За тэгээд Женко Ерөнхийлөгч болвол АНУ-ын
иргэн Ч.Ганбат иргэншлээ солиод ороод ирэх биз. Цаашлаад АНУ дахь Элчин сайд
болно ч гэж бодож байж магадгүй. Яг зөв. Ингэж бодох ёстой. Офшор дансандаа
мөнгө нуугаад, хүүхдүүддээ АНУ-д хаус худалдаад аваад өгчихсөн С.Баяр Элчин
сайд болж чадаж байхад зөвлөх Ч.Ганбат яагаад Элчин болж болохгүй гэж. Энэ бол
ерөөсөө л Женкогийн мэдэх асуудал шүү дээ. Тэгэхээр Женког Ерөнхийлөгч болгож
байгаад л хэргийг нь илрүүлэх боломж байна гэж харагдаад байгаа юм. Өөрөө бол
төрийн хамгаалалтад очно гэж итгэж байгаа байх. Тиймээс л намын нөхдөө суга
панаалдаж байгаад нэр дэвших эрхээ авчихсан. Одоо Монголчуудыг панаалдана даа
гээд л явж байгаа нь ойлгомжтой. Яллагдагчаар татагдсан хүнийг Ерөнхийлөгчөөр
сонгоно гэж юу байх вэ дээ. Гэхдээ \”хулгайг барихын тулд өгөөш тавь” гэдэг биз
дээ. Тиймээс их хүсээд байгаа Ерөнхийлөгчийнх суудлыг өгч өгөөш тавьж байгаад л гар
хөлнүүдийг нь, гадны улсаас томорч суудгуудыг нь барьж, гэмт үйлдлийг нь
илрүүлэх боломж байгааг л хуулийнхандаа уламжлах гэсэн юм аа. Үгүй бол америкийн
иргэн Ч.Ганбат та нөхдийг даапаалаад, интерполийг шоолоод л захидал бичсэн
болоод л халаасалсан тэрбумуудаа үрээд л амьдарч байна.
Шар хүү