ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу парламентын танхимд тавьсан
илтгэлдээ \”Орос улсын цөмийн зэвсэглэл шинэ Ярс тив хооронд баллистик пуужин хүлээж
авсныг мэдэгдье. Энэ пуужин өнөөдөр ажиллаж байгаа ямар ч пуужингийн
хамгаалалтыг нэвтлэх чавдартай” гэж танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, Орос улс
төгс зэвсэг бүтээж, дэлхий дахинд хүчирхэг гүрэн гэдгээ тунхаглалаа.
Түүнээс гадна цөмийн шумбагч хөлгүүд үйлдвэрээс гарч эхэлжээ. 2021 он гэхэд
ийм долоон хөлөгтэй болох юм байна. Мөн Ту-160 бөмбөгдөгч онгоцуудаа ч хүлээн
авах аж.
Энэ бүх аюултай зэвсэглэлийг юунд бэлтгэн үйлдвэрлээд байна вэ гэсэн асуулт
гарч ирэх байх. Тэгвэл Орос Натогийн харилцаа хурцдаад байгаа. Тэд хүйтэн дайны
үеийн хэмжээнд хүрч, асуудал хурцадсан гэж тайлбарладаг. Тиймээс болзошгүй
аюулаас сэргийлж талууд бэлэн байдалд шилжсэн байж болзошгүй. Мөн өөрийн хүч
чадлыг эсрэг талдаа мэдэгдэх зорилгоор ийм үйлдвэрлэл явуулж байгаа ч байж
болох юм. Ямартай ч Орос улс дэлхийн хамгийн аюултай зэсвгийг бүтээж чадлаа.