Төрөөс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт санхүүжилт олгох нь зөв, буруу гэх асуудал сүүлийн өдрүүдэд олны анхааралд байна.
Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс” төрөөс санхүүжилт авах сургуулиудын жагсаалтад байна гэх мэдээллээс улбаатай энэ асуудлаар сэтгүүлчид Боловсролын сайдаас өнөөдөр тодруулга авлаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Их Засаг Кинг гэдэг сургууль судалгаанд орсон нь үнэн. Тухайн файл нь хуучин файл байсан. Тэр сургууль өөрсдөө татгалзсан учраас бид хамтарч ажиллахгүй.
Хувийн аль байгууллагын сургууль, цэцэрлэгүүд санхүүжилт аваад байгааг өчигдөр би шүүж үзлээ.
Ардчилсан Нам(АН)-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Нэг нь төрөөс сохор улаан мөнгө ч аваагүй хэр нь яригдаж байхад нөгөөдөх нь АН-ын дарга, ТЭСО-гийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа нь шударга ёс юм уу.
ТЭСО группийн хоёр цэцэрлэг 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Өчигдөр Лу.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт олгох нь буруу гэдэг ярилцлага өгч байх шиг байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Ямартай ч өөрийнх нь хамаарал бүхий Глобаль сургууль төрөөс санхүүжилт аваад явж л байгаа юм байна лээ.










































































