Жүжигчин П.Шүүдэрцэцэгийг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн нэрийн галбиржуулагч бүс худалдаанд гаргажээ. Эмэгтэй хүн бүрийн хүсэл болсон гоолиг бэлхүүсийг шүүдэрхэн бүсээс гэсэн уриатайгаар шинэ брендээ танилцууллаа. Энэхүү бүс нь дотроо хоёр төрлийн сонголттой бөгөөд галбиржуулагч бүс, хөлөргөгч бүс гэсэн төрөлтэй аж. Тэрээр бүтээгдэхүүнийхээ талаар \”Үнийн хувьд зориулан боломжийн гаргасан. Олон хүнд хүрээсэй гэсэндээ. Бас чанарын хувьд материал тал дээр сайн ажиллах гэж хичээсэн. Хэрэглэж үзээд үр дүнгээсээ хуваалцаарай” гэж бичсэн байна. Мөн монгол бүсгүйчүүдийн хэвлийн онцлогт тааруулж ийн үйлдвэрлэсэн гэв. Тэрээр дараагийн удаа бүсгүйчүүддээ зориулж дэлгэрэнгүй видеогоор уулзах гэнэ.