Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхаарууллаа.
2026 оны 09-р сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
-
18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар,
-
19-ний өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар,
-
19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар,
-
21-ний өдөр Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар,
-
21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Дорнодын хойд, Увсын баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар,
-
22-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.
Салхи:
19-21-нд тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн,
-
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус,
-
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус,
-
бусад нутгаар +3...+8 градус дулаан,
-
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус,
-
говийн бүс нутгаар +22...+27 градус,
-
бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.










































































