Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017.05.24-нд хуралдаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээршийдвэрлэлээ.
Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирлээ.
Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Эх сурвалж: Монголбанк