АНУ-ын эрдэмтэн Жон Кани, Клаудио Грасси хүнсний бүтээгдэхүүний талаарх
сонирхолтой судалгаа хийжээ. Уг судалгаа нь калори ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь
хүний ой санамж, тархины эд эсүүдэд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Сахарын агууламж хүнсий бүтээгдэхүүн хэрэглэснээс тархины эд эсүүд муугаар
нөлөөлж цаашилбал ой санамж муудах, амархан мартах зэрэг шинж тэмдэг хүний биед илэрдэг байна.
Тархины мэдрэлийн эсүүд нь цаг хугацааны туршид тархины үйл ажиллагааг
хангаж байдаг. Нас ахих тусам ой санамж мууддаг шалтгаан юу вэ гэвэл дээрх
мэдрэлийн эсүүд буурсантай холбоотой байдаг гэнэ.
Судалгааны үр дүнд сахарын глюкоз нь тархины мэдрэлийн эсийг үржих чадварыг
бууруулж эдгээр эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд аюул учруулдаг болохыг
тогтоожээ.Тэд хүнсэндээ сахар их хэрэглэдэг хүмүүсийн мэдээлэл хүлээн
авах чадвар өөрчлөгдөж мартамхай болдог бөгөөд үүдэл эсүүд нь өөрийгөө шинэчилж
чадахгүй тул ой санамж муутай болгодог гэнэ.
Үүнээс гадна судлаачид дөрвөн ширхэг хулгануудад 28 хоногийн турш илчлэг
багатай хоол өгч улмаар мэдрэлийн эсүүд хэрхэн хурдан өсөхийг харах зорилгоор
туршилт явуулжээ. Тиймээс бидний өдөр тутамдаа анзаардаггүй иддэг түргэн хоол,
илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүн, сахрын агууламж өндөртэй хоол хүнс нь тархины
мэдээлэл хадгалах чадварыг өөрчилж улмаар ой санамж муудах гол хүчин зүйл
болдог аж.