Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авсаныхаа дараа: \”Монгол Улс 30 мянган хүний төлөө юу гурван сая монголчуудын төлөө шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Бидэнд эрх мэдэл, алт мөнгө, гадныхан бүгд байгаа. Бидэнд эгэл ард, монголчууд байна. Энэ сонгуульд Монгол ялна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Нэр дэвшигч минь, Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо \”Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж, улсыг барин хатуужсу” гэж тангаргалсан билээ. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ тангаргыг санаж явдаг юм. Монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаггүй амьдарч байгаа ч өнөөдөр Ерөнхийлөгчөөс мөнгө харахгүй.Хүүхдүүд чихэр, настангууд дулаан хувцас горьдохгүй.Монголд өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй.Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлсийн тоос нь замхраагүй үед бид ухаалаг сонголт хийх ёстой. Танд амжилт хүсье” гэв.