Викториа Секретийн супер модель Ирина Шейк амаржаад хоёр сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр өнгөрсөн онд 42 настай жүжигчин Брэдлий Күүпертай албан ёсоор болсон юм. Түүнээс хойш хэсэг хугацаанд тайзнаас хөндийрч гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулж байсан. Харин саяхан зохиогдсон Канны кино наадамд тэрээр Dior брендийн даашинзаар гоёж олны нүдийг хужирласан. Тэгвэл супер модель нүүрээ будаагүй, хүүхдээ салхилуулж буй төрх папарацийн дуранд ийнхүү буужээ.