Шинээр худалдаж
авсан АН-2 онгоц Улаанбаатраас Сэлэнгийг зорих аяллаа эхлүүлээд унаж, осолдсон
хэрэг өчигдөр гарсан. Шалтгаан нь далавч, дугуйндаа гэмтэл авсан гэж тайлбарлаж
байлаа.
Онгоц осолдох
үед хүн бэртэж гэмтээгүй байна. Гэхдээ даац хэтэрснээс болж унасан болов уу
гэдэг таамгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын
агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт үзүүлэх нислэгийн
бэлтгэлийг хангаж ажилласан бөгөөд нисэхэд асуудалгүй хэмээн манай талд
хүлээлгэн өгсөн юм.
Гэвч анхны нислэгээ үйлдэж чадалгүй осолдлоо. Одоогоор
ослын шалтгааныг нарийн тогтоохоор ИНЕГ-ын Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба ажиллаж байна. АН-2 онгоцыг яаралтай тусламж, онцгой байдлын зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байсан юм. Онгоцонд нисэх багаас гадна албаныхан, хэвлэл мэдээллийн байгууллагынхан явсан гэх мэдээлэл байна.