Удахгүй болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор манай улс олон улсын анхааралд өртөөд буй. Тэгвэл www.bbc.com, www.bloomberg.com зэрэг гадны томоохон хэвлэл мэдээллүүд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг онцолсон байна. Учир нь өнөөгийн Монгол Улсыг гадныхан улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн нүдээр харж буй нь нууц биш. Эдийн засгийг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж тэнцвэржүүлж чадах туршлагатай улс төрч бол М.Энхболд хэмээн онцолжээ.
Эх сурвалж: bloomberg.mn