Өнгөрсөн долоо хоногт АНУ Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс гарах болсноо албан ёсоор зарласан юм. Тэрбээр цаг уурын өөрчлөлтийн тухайд сөрөг бодолтой байдаг бөгөөд Хятадуудын зохиомлоор гаргасан асуудал гэх байр сууринаас ханддаг аж. Түүний энэхүү шийдвэрт АНУ-ын олон иргэд дургүйцсэн төдийгүй эх баригчид түүнийг ганцхан өөрт ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүгээр зогсохгүй Дональд Трамп Обамагийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван тэрбум доллар хандивлана гэсэн шийдвэрийг үгүй хийсэн.
Эх баригчид түүнийг хэтэрхий амиа бодсон шийдвэр гаргасан гэж мэдээлж байлаа. Тэгвэл тус улсын иргэд Дональд Трампийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ. АНУ-ын 1400 гаруй хотуудыг нэгтгэдэг хотын захирагч нарын холбоо дээрх шийдвэрийг дэмжихгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Тэд хүлэмжийн хийг бууруулах зорилт тавин ажиллахаар болсон байна. АНУ-ын хотуудаас хамгийн их хүлэмжийн хийн бохирдолтой мужаар Калифорни муж тодорчээ. Дэлхий дахинаа цаг уурын өөрчлөлт хүлэмжийн хийг бууруулахын тулд тус гэрээнд 194 орон хүлээн зөвшөөрч 147 орон соёрхон баталсан юм.