МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд \”Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ.
Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол болно. Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ. Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна. Тиймээс Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.
нам.мн