Хань чинь, найз бүсгүй чинь чамайг ойлгохгүй. Та хоёр үргэлж л ам зөрөлдсөөр байна уу. Ер нь чи өөрийнхөө зөв гэдгийг тайлбарлах гэтэл ойлгохгүй байгаагаас болоод та бухимдаж, уурласаар байгаа юу. Тэгвэл өөрийн зөв гэдгийг огтхон ч уурлахгүйгээр, хэрүүл маргаан болгохгүйгээр тайлбарлахад тань тусалья. Харвардын Бизнесийн сургуулийн профессор Эми Кодди хэрүүлгүйгээр асуудлыг шийдвэрлэх аргыг танилцуулсан байна.
1. Сайн сонс
Эсрэг хүйстнээ чухам юунд уурлаад байгааг богино хугацаанд мэдэх боломжтой.
2. Хүчлэх хэрэггүй
Бусдад өөрийн зөв гэдгийг итгүүлэхийн тулд өөрийн бодолд итгэхийг хүчлэх хэрэггүй.
3. Боломж олго
Бусдад үзэл бодлоо илэрхийлэх зай олго. Энэ та түүнийг ойлгож дэмжиж байна гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Ингэснээр таныг ч бас сонсож эхэлнэ.
4. Хяналт чухал
Сэдэв даамжирч хүндрэхээс болгоомжилж гол асуудлаа чухалчлах хэрэгтэй.
5. Чимээгүй байх
Бие биенээ давах нь чухал биш. Зарим үгээ залгиж сурах хэрэгтэй. Хэрэггүй сэдвүүдийг хааж чадсанаар маргаанаа түргэн дуусгах боломж олдоно.
Эдгээр аргууд тун энгийн ч таниас маш их тэсвэр, тэвчээрийг шаардах болно. Маргаан чимээгүй байх нь буугаад өгчихсөн хэрэг биш. Харин ч харилцан ойлголцох, эсрэг хүйстнээ ойлгох, харилцаагаа эрүүлээр авч үлдэхэд тус болно. Та өөрчлөгдөж чадвал хань чинь, хайрт бүсгүй чинь бас өөрчлөгдөх болно. Амжилт хүсье.