Яг түүн шиг шоуны анхны дугаарын оролцогч загвар өмсөгч С.Сарнай удахгүй бүл нэмнэ. Тэрээр чамгүй дуулж бүжиглэдэг авьяастай нэгэн гэдгээ өнгөрсөн жилийн шоугаар харуулж чадсан. Тиймдээ ч үзэгч олноос өндөр үнэлгээ авч шилдэг оролцогчийн нэгээр шалгарсан юм. Түүний нөхрийг Э.Мөнх-Эрдэнэ гэх бөгөөд загварын салбартаа танигдсан чамгүй амжилттай яваа моделиудын нэг юм. Хосууд өдгөө нэг хүүтэй бөгөөд дахин үрийн зулай үнэрлэхэхээр зэхэж байна.
Мөн С.Сарнай цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг төдийгүй охид бүсгүйчүүдэд өөрийн нүүр будалтыг хуваалцан олон бичлэг хийсэн байдаг. Өнгөрсөн ням гарагт болсон \”Яг түүн шиг” шоуны үеэр оролцогч Т.Бархүү, болон нөхрийн хамтаар зургаа авахуулжээ. Харин дээрх зургийн сэтгэгдэлд олон хүмүүс жирэмсэн юм уу, баяр хүргэе гэхчлэн сэтгэгдэл үлдээжээ. Сарнай ч хариуд нь баригдчихсан уу нууж байсан юмсан зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.