• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 3
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

    Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

    Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

    Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна

    Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгууль болгон өөрчиллөө

  • Улс төр
    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

    Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

    С.Амарсайхан: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно

    Г.Дамдинням: Оюутолгой төсөл бидэнд ашиггүй бол зогсоосон нь дээр. Яваад байх тусам өрөнд ороод байж болохгүй

    Онтрогийн хэлэлцээг хийхдээ байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг Монголын ард иргэдэд ирнэ гэх зарчмыг баримтална

    Засгийн газар: Зээлийн хүүг бууруулж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

    Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ  буулаа

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

No Result
View All Result

С.Мөнгөнчимэг: Эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор тусгасан

by
2017-06-07 09:48
in Үндэстэн
0
SHARETWEET

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон түүнтэй холбоотой бусад асуудлаар ярилцав. 

\"\"

-Саяхан Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх алхамаас  ярилцлагаа эхлэх үү?

-Засгийн Газрын хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг энэ оны 4-р сарын 26-нд баталсан юм. Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ. Жендер гэхээр эмэгтэйчүүдийн асуудал мэт өрөөсгөлөөр ханддаг хандлага бий.

Үнэндээ эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, ядуу, өндөр албан тушаал хашдаг, хашдаггүй гэх мэтчилэн ангилж үзэж байгаа юм биш шүү дээ. Хүйсээр нь ялгаварлаж биш, та болон танай эхнэр, нөхөр, гэр бүлийн тань тэгш оролцоог улстөр, эдийн засаг, нийгмийн амьдралд бий болгохыг зорьж байгаа юм.

Тиймээс л Засгийн газар жендерийн талаар хэвшмэл ойлголтыг өөрчлөх , бас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх гэж энэ хөтөлбөрийг гаргалаа.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно. Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно. Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана гээд тоотойхон хэдийг нь дурдая.

-2021 онд гэхэд ямар үр дүн гарна гэж төлөвлөсөн бол оо?

-Мэдээж гарах үр дүнг тооцохгүйгээр, хэтийг харсан төлөвлөлтгүйгээр, тодорхой дэвшүүлсэн зорилтгүйгээр хөтөлбөр батлахгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр улс орны нийгэм, эдийн засагт тодорхой ахиц, үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Тухайлбал, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн албан хаагчдын манлайлал бий болно гээд л.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, төсвийг хэрхэн шийдэх вэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шааардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгахаар заасан байгаа. Мөн олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулахаар оруулсан.

-Өмнө нь ийм хөтөлбөртэй байсан уу эсвэл анх удаа хэрэгжүүлэх гэж байна уу?

-Байлгүй яахав. 2002 онд анхны Жендерийн тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөрийг баталж, Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин дараагийнх нь саяхан батлагдсан хэрэг.

Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх гээд зайлшгүй анхаарах, шийдэх асуудлууд бишгүй байна.

Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжснээр улс орны хөгжлийг хурдасгана. Бас дундаж давхарга хүчирхэгжиж, хүрээгээ тэлнэ. Ингэхийн тулд яах л аргагүй эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч байгаа бэрхшээлийг арилгаж, тэдний идэвхтэй хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэр бүл бат бэх байж, эхнэр, нөхөр хоёулаа орлоготой, сэтгэл ханамж дүүрэн байвал тэр айлд өсч байгаа хүүхэд ч аз жаргалтай байж чадна. Тиймээс л жендерийн мэдрэмжтэй бодлого, зөв төлөвлөлт Монголын гэр бүлд, цаашлаад нийгмийн хөгжилд, улс орны ирээдүйд зайлшгүй чухал болоод байгаа юм.

-Манай улс нэлээд хэдэн жил дуншиж байж Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Тиймээ. Манай улс одоогоос зургаан жилийн өмнө Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуультай болсон. Хууль эрхзүйн орчны хувьд нэг том алхам урагшилсан гэсэн үг.
Харин хэрэгжилт нь тааруухан, учир дутагдалтай зүйл бишгүй бий. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлан 2013-2016 онд хэрэгжүүлсэн юм билээ.

Энэ дунд хугацааны стратегид хөндлөнгийн үнэлгээ хийхэд хэрэгжилт нь 60,1 хувьтай гарсан. Яагаад ингэж дутуу дулимаг хэрэгжсэн талаар дүн шинжилгээ хийснээс харахад хэд хэдэн шалтгаантай. Юуны түрүүнд жендэрийн асуудлыг, энэ хуулийг хэрэгжүүлэхэд санхүү мөнгөний хувьд дутагдалтай.

Бас нийгэм дэх жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хавтгайрсан. Мөн төрийн байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хувьд жендэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл сул байна гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс л хэрэгжүүлсэн жендэрийн үндэсний хөтөлбөрт анализ судалгаа хийгээд сайн туршлагыг нь цаашдаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх, доголдоод хэрэгжээгүйг нь сайжруулах, нэмэлт шинэ зохицуулалт тусгах зорилгоор шинэчлэн боловсруулж хөтөлбөр гаргаад байна.

-Та жендерийн асуудал гэхээр эмэгтэйчүүдэд хамааралтай юм шиг буруу хэвшмэл ойлголт нийгэмд түгсэн  гэж хэллээ. Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэх вэ?

 -Шинэчилэн баталсан хөтөлбөрт сургалт, ухуулан таниулах, сурталчилгааны ажилд онцгойлон анхаарахаар тусгасан байгаа. Олон нийтэд түгсэн буруу хандлага, өрөөсгөл байр суурь, тогтсон ойлголтыг өөрчлөхөд олон талын оролцоо хамгаас чухал.

Ер нь жендэрийн асуудал ганцхан яам, жендэрийн үндэсний хороонд хамаатай юм биш, хүн болгоны бас салбар дундын зохицуулалттай бүх байгууллагуудын анхаарал хандуулж байж шийдэх зүйл. Зөвхөн Засгийн газар, салбарын яам, харьяа агентлаг хийх юм шиг хандвал дорвитой ахиц гарахгүй.

Харин улсын хувийн гэлтгүй бүх байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан овоо хараандаа авбал хэвшсэн ойлголтыг богино хугацаанд өөрчилнө гэж итгэж байгаа. Уг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нь олон зүйлийн оночтой шийдлийн гол зангилаа юм шүү дээ.

-Хамгийн энгийн жишээ татья л даа. Эмэгтэй хүний цалин эрчүүдийн авах цалингаас хамаагүй доогуур байдаг нь  судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд  цалингийн зөрүүг ойртуулах аргачлалыг боловсруулах уу?

– Ижил үнэ цэнэ бүхий ажил хөдөлмөрт тэгш цалин хөлс тогтоон олгох үнэлгээний аргачлал боловсруулахаар хөтөлбөрт тусгасан байгаа. Цалингийн зөрүүний хувьд ялгаатай асуудал бий. Жишээлбэл, төрийн байгууллагад ижилхэн алба хашиж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд цалингийн зөрүү гэж байхгүй.

Хувийн хэвшлийн салбарт яг адилхан ажлын байран дээр адилхан ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ цалин нь зөрөөтөй байгаа. 2015 оны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх 856.0 мянган төгрөг байна. Цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна гэсэн судлагаа гарсан. Ийм болохоор чөлөөндөө гарахаар ч тэр тэтгэврийн хэмжээ нь зөрүүтэй.

Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаараа тэтгэврийн хэмжээ бодогддог. Дээрээс нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, хүүхдээ харах, асрамжлах гээд эрчүүдтэй харьцуулахад ажилласан жил нь цөөн байх тохиолдол ч бий.

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин, тэтгэврийн зөрүүг ойртуулах, өөрчлөх талаар Засгийн газраас бодлого хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Жишээ нь цалинтай ээж хөтөлбөр гэх мэтчилэн. 3 нас хүртэл хүүхдээ асрахад тухайн ээжийн нийгмийн даатгалыг улсаас төлөх, ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулсан. Мөн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг 1,5 жилээр нэмж тооцох болсон байгаа.

-Энэ хөтөлбөрт  эрчүүдийн асуудлыг   тодотгож оруулсан уу. Наслалтын  хувьд   эмэгтэйчүүдтэй харьцуулахад  эрчүүд  хамаагүй доогуур төдийгүй  нас баралтаараа ч   тэргүүлсээр байна.  Салбарын яамны хувьд энэ хөтөлбөрийнхээ хүрээнд эрчүүд рүү чиглэсэн ямар дорвитой бодлого хэрэгжүүлэх вэ?

– Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад,  10 000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна.  Манай улсын эрэгтэйчүүдийн  дундаж наслалт бол эмэгтэйчүүдээсээ  хамаагүй доогуур.  Бараг 9 -10 жилээр зөрүүтэй. Үүний  учир нь  эрчүүд зөв амьдралын хэв маяг төлөвшүүлж чадахгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир шалтгаантай. Энэ асуудалд   онцгой ач холбогдол өгч эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор хөтөлбөрт оруулсан. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд  эрчүүдэд зориулсан кабинет байгуулж ажиллахаар тусгаад байна. Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд суурь судалгаа хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилт тусгасан байгаа. Энэ суурь судалгаагаар өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар бэрхшээл, асуудал тулгарч байна, эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны байдал гээд олон талын цогц судлагааг хийх юм. Энэ суурь судалгаа нь төр засгаас авч хэрэгжүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлж хүйсийн эрх тэгш харилцааг нийгмийн хөгжилд тэнцвэртэйгээр хангахад чиглүүлэх гол луужин нь болох байх гэж найдаж байгаа.

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг төрийн байгууллагын түвшинд үнэлээд дүгнэх юм байна.  Хөтөлбөрт тусгаснаар  аймаг болгоны Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ   оруулах нь.  Харин   хувийн хэвшилд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэх вэ. Тэднийг  дэмжсэн хөшүүрэгтэй болгох уу эсвэл…

-Аймаг, дүүрэг нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг батлан, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв баталж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байгаа. Үүний хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээг хэрхэн хийх талаар ч тодорхой. Тэгэхээр өөрийн чинь асуугаад байгаа шиг төрийн байгууллагын түвшинд жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлээд явах боломж нь илүү нэмэгдсэн л дээ. Хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд хүндрэлтэй. Үүнийг заавал хэрэгжүүл, мөрд гэж тулгах боломжгүй.

Гэхдээ төрийн байгууллагаас эхлээд зөв манлайлал давамгайлаад, олон нийтэд түгсэн буруу хандлага өөрчлөгдөөд, иргэд, ажилтнууд ийм зохицуулалтыг шаардаад ирэхээр хүссэн хүсээгүй хувийн байгууллагууд ч гэсэн бодлогодоо өөрчлөлт оруулах байх.

Улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд жигд оролцсноороо илүү давуу боломж бий болгох нь гэдгийг ойлгосон, ухаарсан цагт үүнээс хэн ч хойш суухыг хүсэхгүй биз ээ. Бас ингээд зөнд нь, тааллаараа болно биз гээд орхих ёсгүй.

Хувийн хэвшлийнхнийг жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхийг нь дэмжиж, тодорхой хэмжээгээр урамшуулах, хөнгөлөлт эдлэх зэрэг дэмжлэгийн хөшүүрэг бий болгох, бодлогын шинж чанартай алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлага бол гарч ирж байгаа.

-Ер нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарна гэж  цогцоор нь харж байгаа вэ?

-Энэ асуултанд жишээ татаж яривал илүү ойлгомжтой байх. Хууль хүчний  байгууллагад   голдуу эрэгтэй хүмүүс  ажилладаг. Тэдний ард  эхнэр, хүүхэд гээд  гэр бүл нь бий.
Салбарын яам, Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллага нь  жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн албан хаагчдаа биш  ар тал болж байгаа гэр бүл рүү нь чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар явуулах учиртай. Ингэж  байж тэр хүний   ар гэрийн амьдралд нөлөөлнө.

Хилийн заставт тушаалаар томилогдсон хилчин байлаа гэж бодоё.  Заставт очоод 4-5 жил ажиллахад тэр хүний өөрийнх нь ажиллах орчин нөхцөл чухал. Гэхдээ хүүхдийг нь  сурдаг сургуультай,  эхнэрийг нь ажилтай байлгахад анхаарч байж л тэр гэр бүл асуудал багатай, аз жаргалтай, элэг бүтэн байж чадна. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэж аль нэгийг нь  дөвийлгөхгүй, орхигдуулахгүй цогцоор нь харж  асуудлыг шийдэхийг л  жендэрийн мэдрэмжтэй бодлого гэж хэлээд байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж:ХНХЯ

ShareTweet

Related Posts

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо
Улс төр

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

2026-07-02 15:12
Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно
Онцлох мэдээ

Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

2026-07-02 13:19
АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ
Нийгэм

2026-07-02 10:43
}

Шинэ мэдээ

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

by undesten
2026-07-02 15:12
1

Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

by undesten
2026-07-02 13:19
0

АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

by undesten
2026-07-02 10:43
0

Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

by undesten
2026-07-02 10:19
0

Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

by undesten
2026-07-02 09:23
0

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-01 19:27
6

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

by undesten
2026-07-01 19:02
1

Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

by undesten
2026-07-01 18:11
0

С.Амарсайхан: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно

С.Амарсайхан: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно

by undesten
2026-07-01 15:54
1

Г.Дамдинням: Оюутолгой төсөл бидэнд ашиггүй бол зогсоосон нь дээр. Яваад байх тусам өрөнд ороод байж болохгүй

Онтрогийн хэлэлцээг хийхдээ байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг Монголын ард иргэдэд ирнэ гэх зарчмыг баримтална

by undesten
2026-07-01 13:58
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай