Дуучин Рианна Миамид нэгэн дууны зураг авалтын үеэр хэт задгай хувцасласан гэж олны шүүмжлэлд өртлөө. Тэрээр Миамид DJ Халед-ийн шинэ гарах цомгийн дууны бичлэгт оролцож байгаа юм. Харин түүнийг энэ үеэр согтуу мэт авирлаж биеэ хянах чадваргүй тойрон бүжиглэж байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Рианна тус зураг авалтад зориулж Guchhi брендийн хөхөө ил гаргасан хослол өмсжээ. Өдгөө 29 настай дуучин бүсгүй сүүлийн өдрүүдэд хэт их жин нэмсэн гэлтэй харагдаж байна. Мөн тэрээр энэ жил мөрөө ил гаргасан трендийг дэлгэрүүлсэн юм.