Мисс 2016 оны шилдэг орологч А. Баярцэцэг эх орноо төлөөлөн дэлхийн мисс тэмцээнд чамгүй амжилт үзүүлсэн. Тэрээр дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11 миссүүдийн тоонд багтаж эх орныхоо нэрийг таниулсан. Харин тэрээр сүүлийн үед тун завгүй ажиллаж байгаа бөгөөд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн түүхэн кинонд дүр бүтээгээд амжсан байна. Түүгээр ч зогсохгүй нэгэн гайхалтай санал түүнд ирсэн байна. Тодруулбал ирэх наймдугаар сард зохиогдох Америкийн эх дэлхийн мисс тэмцээний шүүгчээр ажиллах урилга ирүүлсэн аж. Түүнтэй хамт бусад 13 орны миссийн төлөөлөл оролцох гэнэ. Шүүгчийн саналын хувьд А.Баярцэцэгийн гаргасан амжилт нийгмийн идэвхийг харгалзан үзэж хамтран ажиллах санал тавьсан байна. Дэлхий нийт түүнийг Мисс гэхээс илүүтэй Марко Поло кинонд дүр бүтээсэн гэдгээр таних болов уу.