Монгол Улсын Ерөнхийлөгчиийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн Гүн галуутай, Нүүрэнтэйн хөндийд цогцолсон Багануур дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Төв талбайдаа дүүрэн цугласан Багануурчууд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод ялалт амжилтыг ерөөгөөд монгол төрийн тэргүүн болж хот дүүрэг, улс орныхоо эрх ашигт нийцсэн түүхэн зөв шийдвэрүүд гаргахыг хүссэн юм.
Тухайлбал, хот тосгоны эрх зүйн байдал, бие даасан байдлыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Багануур дүүргийг хот шиг хот болон хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулахыг хичээнгүйлэн захив. Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эдийн засаг сэхээний тасгаас энгийн тасагт шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан энэ үед хариуцлагатай сонголт хийх нь хамгаас чухал байгааг дуулгасан.
Төр нэг хүч, нэгдмэл бодлоготой байж гэмээнэ улс хөгжиж, ард түмний амьдрал ахуй дээшилнэ гэдгийг Багануурчууд ч санал нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм. Багануурчууд төрдөө тулах багана, түмэндээ түших түшиг болсон Ерөнхийлөгчтэй болохыг ерөөж, ээлтэй төрийг цогцлоох, эв ёсыг эрхэмлэгч төрийн тэргүүн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод хүслээ.
Багануур дүүргийн иргэд ярьж байна:
-Миний хувьд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Тэрбээр боловсролтой, мэдлэгтэйн дээр гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн төлөөлж чадах, жинтэй улстөрч гэж бодож явдаг. Мөн төрд бэлтгэгдсэн хүн. Ийм л улстөрч өнөөдөр Монгол Улсыг зөв замд нь оруулж, хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж чадна гэж бодож байна.-Мэдээж тулхтай, түшигтэй хүн байх нь зөв л дөө. Миеэгомбын Энхболд даргын намтар, мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих боломжтой, хийсвэр биш мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Мөн намтар түүхийг нь харвал ажлын арвин туршлагатай, улс төрийн дадлагатай гэдэг нь мэдрэгдэж байна. Тиймээс би энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд даргыг дэмжиж байгаа.-Аливаа зүйлд нухацтай, чамбай ханддаг Миеэгомбын Энхболд даргыг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжиж байгаа. Улс орон хүндэрсэн энэ цаг үед нэг чигт, цэгцтэй бодлогоор зангидаад явчих зангарагтай улстөрч Ерөнхийлөгч болох нь зөв. Нөгөөтэйгүүр талцуулан хуваадаг, эвдэрснийг эвлэрүүлдэг хүн хэрэгтэй. Монголчууд минь ирээдүйгээ өнгөтэй болгоё гэвэл Миеэгомбын Энхболд даргыг дэмжээрэй гэж уриалмаар байна.
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб