Бясалгал хүний тархинд нөлөө үзүүлдэг нь судалгаагаар удаа дараа батлагдсан. Бясалгалын үзүүлэх нөлөөг тархины зураг авах аргаар судалсан судалгаа бол уг баталгааны нэг юм. Судалгаагаар гарсан хэдэн үр дүнг тодотговол:
Асуудлыг ухаалгаар харна
Бясалгал нь санаа зовинолыг мэдэгдэхүйц бууруулдаг. Яаж бууруулдаг вэ?
Бидний тархинд хамаг чухал зүйлс өрнөдөг төв хэсэг бий (магнайн ясны урд хэсгийн бор гадарга). Энэ хэсэг нь та болон таны хураасан ажил, амьдралын туршлагатай холбоотой бүх мэдээллийг дамжуулдаг. Мөн биед төрсөн мэдрэмж, айдас нь тархины төв хэсгийг дамжин гардаг. Ингээд таныг айх, сэтгэлээр унах үед тус хэсгээс хүчтэй хариу үйлчлэл ирсний дүнд та айдаст авдаж, сэтгэлийн дарамтад ордог.
Бясалгал хийснээр энэ холбоог сааруулдаг. Ингэхээр тархины төв хэсгийн илгээсэн шиг хүчтэй сэтгэл хөдлөлд автахгүй. Энэ холбоо саарахын хэрээр тархины ‘Тооцооллын төвтэй’(шалтгаанд суурилдаг тархины хэсэг) хүчтэй холбогддог. Ингэснээр айдас төрүүлэм, сэтгэл гутралд автам мэдрэмж ирсэн ч гэсэн тэднийг ухаалгаар харж чадна.
Анхаарал төвлөрнө
Бясалгалын бас нэгэн давуу тал бол ой дурсамжаа эргэн санах. Тухайн мөчид төвлөрч сурахын нэг давуу тал бол таны анхаарал, төвлөрөл сайжирна.
Тухайн мөчид төвлөрч сурсан хүнийг бясалгал хийдэггүй хүнтэй харьцуултал тэд сатаарлын давалгаанд дасан зохицож, үр бүтээмжтэй байдлаа түргэн нэмэгдүүлдэг байна. Анхаарал сарниулагч хүчин зүйлийг үл тоох чадвар бол хуучин дурсамжийг эргэн санаж, шинэ фактуудтай хослуулдаг хамгийн дээд зэргийн чадвар.
Гэхдээ эдгээр өөрчлөлт бол мөсөн уулын харагдаж буй л хэсэг. Усны дор бүр гайхалтай зүйлс нуугдаж буй нь тодорхой. Зарим төрлийн бясалгалын нөлөөгөөр бүтээлч байдал нэмэгддэг, тархины хөгшрөлтийг цагийн зүүний эсрэг эргүүлдэг зэрэг сонирхолтой үр дүн гарч байлаа.