КАИР./TASS/. Катар улс Ливи дэх хэт даврагч бүлэглэл, түүний дотор \”Лалын улс”-ыг санхүүжүүлж, мөн тэднийг зэвсгээр хангадаг байжээ. Энэ тухай лхагва гарагийн орой хэвлэлийн хурал дээр Ливийн үндэсний армийн төлөөлөгч хурандаа Ахмед аль-Мисмари мэдэгджээ. Тэрбээр хойд африкийн энэ улсад зэвсэгт этгээдүүдийг дэмжихэд Доха холбоотой болохыг гэрчилсэн хэд хэдэн баримтыг дэлгэжээ.
Катарын армийн хурандаа цолтой офицер \”Тунист ажилладаг ба тэрбээр бүс нутагт санхүүгийн болон үзэл суртал, ёс суртахууны хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг хариуцдаг” гэж хурандаа Мисмари мэдээлжээ. \”Энэ офицер тухайлбал, зэвсэгт этгээдүүдийг Ливи дэх \”Лалын улс” бүлэглэл рүү илгээх ажлыг хариуцдаг” гэж Ливийн армийн төлөөлөгч хэлээд, Катар улс нь Ливийн нийгмийг хагалан бутаргаж, \”амьдралыг нь бусниулах оролдогыг хийсэн төдийгүй үүндээ хэдэн тэрбум долларыг зарцуулсан” гэж буруутгажээ.
Үүнээс гадна, Триполь хотоос 1000км-ийн зайд орших Бенгази хотод болсон дуулиант аллагын хэргүүдийг Катарчууд \”ивээн тэтгэсэн” мөн тэд Ливийн үндэсний армийн командлагч фельдмаршал Халифу Хафтар-ыг устгахаар төлөвлөж байсан гэж хурандаа Ахмел аль-Мисмари баталжээ.
ХАМАС хөдөлгөөний секторыг хяналтандаа байлгадаг зэвсэгт \”Иззэддин аль-Кассам” жигүүр \”Катарын заавраар” ажилладаг ба Ливи улсад болж буй үйл явдлуудтай шууд холбоотой гэж хурандаа мөн мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор хурандаа Ахмед аль-Мисмари, Доха-д \”Лалын ахан дүүс”, Ирантай харилцаагаа таслаж” нийт арабчуудын асуудлыг шийдэхэд оролцохыг уриалжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг