\”Намайг хүмүүс тэрбумтан өмгөөлөгч гэж доромжилж, гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байсан өмгөөлөгч Г.Батбаяр \”Нийслэлийн шилдэг татвар төлөгч” болчихлоо. Мөн энэ тухайгаа ч сайрхан ярьж, өөрийгөө магтаж явна. Яагаа вэ, нөгөө 107 сая төгрөг байсныг тэгшитгээд 108 сая төгрөг татварт аваачиж тушаасан, ашиг олсон учраас татвараа төлсөн гээд байгаагүй юу.
Хувийн компани үгүй, эрхэлсэн бизнес үйл ажиллагаа байхгүй зөвхөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг энэ эрхэм жилдээ тэрбум төгрөгийн ашиг олж түүнийхээ 10 хувийг төлөөд л нийслэлийн шилдэг татвар төлөгч болчихлоо. Үнэхээр мундаг, үнэхээр шударга хүн байгаа биз. Манай бүх өмгөөлөгчид түүн шиг татвараа төлөөд явбал Монгол Улс юун эдийн засгийн хямрал биз дээ.
Гэвч Г.Батбаяр л өнгөрөгч 2016 онд тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин энэхүү ашиг нь шударга орлого байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Гэвч мань хүн нэг удаа олсон ашгаа л өдөр бүр зарлаад яваа хэрэг л дээ. Ер нь түүнийг тэрбумтан өмгөөлөгч гэж анх зарласан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь түүнтэй явалддаг гэх бүсгүйн ажлуулдаг туг.мн сайт юм. Тэгвэл энэ сайт л түүнийг шилдэг татвар төлөгч боллоо гэдгийг нь мэдээлжээ.
Гэвч Г.Батбаярыг 100 гаруй сая төгрөг татварын газар руу аваачиж өгтлөө баярхсан тэр их ашиг орлогын ард юу нуугдана вэ. Арай өмнө нь үйлчлүүлэгчээ хульхдаж, мөрдөн байцаагчийг хахуульдахыг оролдсон хэргээр эрүү үүсгүүлж байсан шигээ дахиад луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш биз. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.