UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хуримаа Б.Золжаргал гэх бүсгүйтэй хуримаа хийсэн байдаг. Түүний гэргий Б.Золжаргал айлын ганц охин бөгөөд гэрлэх хүртлээ хосууд харилцаагаа нууж байсан. Хосууд өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэж хэсэг хугацаанд нам жим байсан. Харин хөтлөгчийн хайрыг татсан бүсгүй Б.Золжаргал тал талын авьяастай нэгэн аж. Тэрээр өөрийн дуу хоолойгоо үзэгчдэд аль хэдийнээ хүргээд амжжээ. Өнгөрсөн жил тэрээр Жазз Клубт амьдаар дуулдаг байсан бол энэ жил уран бүтээлдээ илүү анхааран шинэ уран бүтээл туурвижээ.
Шинэ уран бүтээлийнхээ талаар өөрийн цахим хуудаснаа \”Хүний амьдралын жаргалтай мөч, хурим найраа хийж, аз жаргал, сайн сайхан бүхнийг мэдэрсэн, мэдэрч буй бас мэдрэх гэж буй хүн бүхэндээ зориуллаа. Та бүхнийг хайрын тэнгэр ивээх болтугай. Аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Энэхүү Клип NARU photo studio, G-Intertainment-ийн хамтын сэтгэл зүтгэлээр бүтлээ, баярлалаа” гэж бичсэн байна. Шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхъё.