Чоно борооноор гэгчээр сонгуулийн
сурталчилгаа цацагдаж буй энэ үед нэр дэвшигчдийн дунд гүйж, хэн нэгнийг нь
гүтгэж, өнөөхийг нь магтаж, хэдэн төгрөг салгадаг улс байна. Тэднийг л
дуулианаар хөгжигсөд гэж нэрлээд байгаа юм. Нээх олон зүйл нуршаад яах вэ.
Ш.Түвдэнбалжир гэх ганц л хүнээр жишээ
авья. Тэрээр саяхан жижиг өрөөнд тамхи баагиулж байгаад л \”М.Энхболдын ээж Цэ
Дун Монголоор Цэдэв гэдэг. Хятад хүний хүүхэд…” гээд л ярьж билээ. Одоо ч тэр
бичлэг нь цахим хуудаснаа хадгалаастай байгаа. Тэгсэн удалгүй \”Уран сайхны
хэтрүүлэг орчихсон. Би тэдгээр хүмүүсээс /М.Энхболд болон ээжээс нь/ албан
ёсоор уучлалт гуйна. Тэр бичлэгийг Херогийн студид хийсэн” гээд л өөрийгөө
захиалгаар ажилладаг нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
Өөрөөр хэлбэл түүнд төлбөр төлвөл хэнийг ч
хужаа гэж зарлах, хэний ч гарал үүслийн талаар уран сайхны хэтрүүлэх хийх ёс
зүйгүй хүн гэдгээ батлаад байгаа юм. Монголын эрдэмтдийн зөвлөл гэх
байгууллагыг толгойлдог энэ эрхэм \”эрдэмтэн” гэх эрхэм нэршлийг ийнхүү ашиглаж хөлжиж
яваа нь тэр байх.
Сонгуульд нэр дэвшигчид гэж байна. Тэдний
сурталчилгааны багийнхан гэж бас бий. Хажууд нь шимэгчлэх ийм төрлийн хүмүүс
бас байдаг аж. Тэд ашиг л олж байвал хэнийг ч юу ч гэж гүтгэн доромжлоход бэлэн
хууль зөрчигчид ажээ.
Ш.Түвдэнбалжир өөртэйгөө сонирхол нэгтэй
бүлэг хүмүүстэй нэгдэж, өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүний өмгөөлж, хоолойгоо
хэрчихэд бэлэн гэж мэдэгдэж байсныг санаж байна. Эндээс нэг бол захиалгаар Г.Батбаярыг
өмгөөлж, үгүй бол тэд хамааралтай улсууд гэх тодорхойлолтыг гаргаад байгаа юм.
Сонирхол нэгтэй гэдгийг нь батлах цөөнгүй тохиолдлууд байна л даа. Жишээ нь Г.Батбаяр олны анхаарал татсан дуулианыг
ашигладаг. Эрхээ хамгаалсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд, Х.Тэмүүжин сайдтай
нэр холбогдсон н.Сарангэрэл охин, Оросын элчингийн ажилтан зодуулсан дуучин
С.Амармандах гээд л олны анхаарал татаж буй бүхий л хэргийг Г.Батбаяр
өмгөөлчихсөн явж байдаг даа. Цаад хүмүүс нь өмгөөлөх авч байгаагаа мэдээгүй
байсан ч мань хүн өөрөө дур мэдэн хэвлэлийн хурал зарлаж, би өмгөөлж байна гээд
л мэдэгдэл хийчихдэг хүн юм. Гэхдээ энд буяны гэхээсээ ашиг сонирхлын үйл
ажиллагаа явагддаг гэж харагдаад байгаа. \”Мөрдөн байцаагчийг хахуульдмаар байна”
гээд үйлчлүүлэгчээсээ мөнгө аваад зам нь шамшигдуулчихдаг өмгөөлөгчөөс буян
хийх ёс зүй үнэртэх үү. Энэ бүгдийг ажиглахад ашиг сонирхол л нэвт үнэртээд
байдаг юм. Тиймээс л олны анхаарал татаж буй асуудлууд дээр гүйж очоод л
өмгөөлөл хийж байгаа нэртэй халаасаа дүүргэж явдаг ч байж болох юм. Халаас нь
дүүрэн гэдгийг батлаад 108 сая төгрөгийн татвар хүртэл төлж, саяхан нийслэлийн
шилдэг татвар төлөгч болж, батламж хүртэл гардчихаад байгаа шүү дээ.
Өөрөөр хэлбэл Ш.Түвдэнбалжир, Г.Батбаяр нар
нь дуулианыг ашиглаж хөлждөг \”хуншгүй” хүмүүс юм. Тэгээд л үүнийг нь илрүүлж
мэдээлсэн сэтгүүлчийг гадны байгууллагаас санхүүждэг гэж гүтгээд л болохгүй бол
\”явалддаг” хүүхнийхээ сайтаар \”шударга үнэн ярьдаг эрдэмтэн” гэж зарлаад л,
ёстой холион бантанг нь хутгаж өгч байна.
Ашиг олж л байвал юу ч хийхээс буцахгүй ийм
л хүмүүсээс хол байх юмсан.
А.Аюуш