Жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй гоо үзэсгэлэнг цогцлоож чадсан Транс мисс Б.Солонго хайр дурлалдаа шатаж бусад хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй явна. Тэрээр бэлтэй найз залуугийнхаа ачаар гоо сайхны хагалгаанд орж, шинэхэн тэргээр гангарч, баячуудын хороолол руу нүүх ч сураг дуулдсан. Тэрээр өөрийн найз залуугаа ихээхэн нууцалдаг бөгөөд цахим хуудаснаа хайрт залуугийнхаа хажууд авахуулсан зургаа хийж хайранд умбаж байна гэх мэт сэтгэгдэл бичсэн байдаг. Б.Солонго энэ жил 25-р суваг телевизээс зохион байгуулдаг 21000 мянга реалити шоунд орж үзэгчдийн талархлыг хүлээж чадсан юм. Түүний өрсөлдөгч жүжигчин Б.Цэцэг шоуны төгсгөлийн дугаарт Солонгыг илт доромжилж байгаа гэлтэй сэтгэгдлээ илэрхийлсэн. Шоуны дараа хоёр бүсгүй өөрсдийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлж шуугиан дэгдээсэн юм. Тэгвэл тус шоуны төгсгөлийн дугаарт оролцогчид өөрсдийн хамгийн дотнын хайртай хүмүүстээ ялалтаа хуваалцах ёстой мөч тохиож байсан. Гэвч Транс мисс Солонгын ар гэрийнхэн, найз нөхдөөс ганцхан хүн төлөөлж ирсэн нь түүний эрэгтэй найз байсан юм. Үзэгчид ч энэ талаар Солонгын найз залуу гэж бодож байсныг нуух юун. Гэтэл Транс мисс өөрийн цахим хуудаснаа энэ мэдээллийг үгүйсгэн \”Та нар харсан биз дээ. 21000 дээр энгийн найз маань бид нэгнээ таниад 6 жил өнгөрчээ. Зарим үед найз залуу маань гэж харагддаг гэсэн” гэж бичжээ.