Онцгой байдлын ерөнхий газраас урд шөнө Говь ХК-д гарсан түймрийн талаар мэдээлж, үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан гэж мэдээллээ.
Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарсан бөгөөд цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор хэргийг мөрдөн шалгах ёстой юм байна. Түймрийн тархалтыг өнөө өглөө 07 цаг гэхэд бүрэн зогсоосон талаар НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ. \”Гэхдээ галыг бүрэн зогсоосон юм биш. Гарч байгаа хар утаа шилэн хөвөнгийнх юм. Галын унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж байгаа\” гэв. \”Говь” компанид гарсан түймрийг унтраахад онцгойгийн 250 ажилтан дайчлагджээ. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт түймэр унтраахаар ажиллаж байсан ажилчдаа нааш нь татаж, түймрийн тархалтыг зогсоох арга хэмжээ авсан байна. Хохирлын хэмжээ болон галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа аж.