Зохиолч Хулганайн Тэргэл өөрийн цахим хуудаснаа Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын охин Индрагийн тухай ийнхүү бичжээ. Тэрээр яруу найрагчийн авга дүү бөгөөд яруу найрагчийн бүтээлийг зөвхөн гэр бүлийн албан ёсны гишүүд эзэмших эрхтэй гэж олон нийтэд хандан бичсэн байна.
Нэрт яруу найрагч, СГЗ О.Дашбалбарын охин гэгдэх Индрад хандан ахаар минь хууль бусаар яах гэж овоглосон юм бэ? Нэр алдарт шургалахын тулд өөрийгөө ахын охин гэж олон нийтэд сурталчилж явна гэж бичсэн байна. Түүний бичвэрийн дор олон хүмүүс Индраг яруу найрагчийн охин биш юм уу гэж асууж байлаа. Хариуд нь Х.Тэргэл \”Охин нь мөн байсан бол ахыг өнгөрөхөд оршуулган дээр нь ирчихээд рэп бүжиг бүжиглэж байсан гэнэ. 13 настай хүүхэд төрсөн эцэгээ!!!! Үхэхэд бүжиглээд зогсож байх уу” гэж хариулжээ.
Ямартай ч энэ асуудал Монголын нэрт зохиолчийн гэр бүлийн хувийн асуудал боловч түүний нэр алдрыг үр хүүхдүүд нь даалгүй булаацалдаж байгаа гэлтэй харагдаж байна.