Өсвөр насны охидыг байлдан дагуулсан 19 настай Кайли Женнер бол Ким Кардашианы хамгийн отгон дүү юм. Тэрээр бизнесийн салбарт өөрийн нэрийн гоо сайхны Kylie нэртэй бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан. Кайли бусад эгч дүүсээс ялгаатай нь хамгийн бага хэл аманд өртдөг бөгөөд бүх зүйлээ төлөвлөсний дагуу хийдэг давуу талтай. Тэгвэл энэ зунаас Кайли өөрийн гэсэн нэвтрүүлгээ гаргах болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй шоу нэвтрүүлгийнхээ талаар ярихдаа \” Өнгөрсөн жил миний хувьд маш гайхалтай жил байлаа. Тийм дээ ч өөрийнхөө амьдралыг үзэгчидтэйгээ харуулахыг зорьсон юм” гэв. Мөн сонирхуулахад Ким Кардашианы реалити шоу жил ирэх тусам үзэгчдээ алдсаар байгаа юм. Үзэгчид Ким Кардашианы амьдралаас уйдаж түүнийг хөгшрөх тусам нэвтрүүлэг үзэх сонирхол буурч байгаа аж.