Сүүлийн үед тренд болоод буй спининг гэх стресс тайлдаг тоглоомыг зах зээлээс буцаан татах болжээ. Учир нь энэ тоглоом нь амьсгал боогдуулж, дотоод цус алдалт үүсгэж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэнэ.
Тиймээс Английн алдартай тоглоомны сүлжээ дэлгүүрээс спининг төрлийн 300 гаруй тоглоомыг \”Аюултай\” ангилалд багтааж, хурааж авсан байна. Хэрвээ хүүхэд тань энэ тоглоомоор тоглож байхдаа баттерейг нь залгисан бол дотоод цус алдалтанд хүргэж магадгүй гэж шинжээчид дүгнэж буй. Өмнө тус тоглоомны жижиг эд ангиуд, хурц үзүүртэй ирмэг нь хүүхдийн гар хөлийг зүсэх, спинингийн жижиг нүхээр хүүхдүүд хуруугаа хийж гацах тохиолдол гадны зарим улсуудад илэрч, сэрэмжлүүлэг гаргах болсон байна.
Их Британид эдгээр тоглоомыг худалдана авсан бол дэлгүүрт нь буцааж авчрахыг иргэдээс хүссэн албаны хүмүүсийн мэдэгдэл хүртэл гарсан байна. Энэ тоглоомыг анх аутизмтай болон бусад хүмүүст ур чадвараа сайжруулах зорилгоор бүтээсэн. Улмаар хүний стрессийг тайлдаг гэгдэж, дэлхийн олон оронд худалдаанд гарсан байна.