Өчигдрийн хэвлэлийн баатар бол Г.Доржзодов байлаа. Гэвч гол баатар маань Монголын Лектор төвд Болд нэрээр багшилдаг байсныг эх сурвалж гэрчилж байна. Мөн Болд нэртэйгээр илтгэл, лекц уншиж байсныг нь батлах материалууд ч байна.
Энэ талаар тодруулахад Г.Доржзодов өөрийн нэрийг өөрчилж Болд нэрээр багшилж байсан аж. Үүнийг хамт ажилладаг багш нар нь болон шавь нар нь гэрчилж байна.
Доржзодов гэдэг \”Зовлонгийн хүлээсээс салгагч” эх судрын нэр аж. Өөрөөр хэлбэл төвд үг юм. Тэгвэл манай гол баатар Зовлонгийн хүлээсээс салгагч нэрээ яагаад Болд болгож өөрчлөв. Бүр эртнээс аливаа асуудалд бэлтгэж байсан юм болов уу. Жишээ нь Б.Болд нэртэй аль нэг улс руу цагаачлах хүсэлт яваа юм биш биз.
Эх сурвалж: Өглөө.мн