Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Урагшаа нам парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд холбоотон болох Ардчилсан хөдөлгөөн намын хамт танхимын 577 суудлын 300 гаруйг нь авчээ. Урьдчилан таамаглаж байсанчлан олон суудал авч чадаагүй ч Европын талыг баримталсан бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай дэмжлэгтэй болсон гэнэ. Сонгогчдын ирц 2012 оныхоос тааруу байжээ. Гэсэн ч эрх барих нам нийт ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаална гэж Ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгджээ. Харин бүгд найрамдахчууд нам, холбоотнуудынхаа хамт 131 суудал авч, сөрөг хүчний хамгийн том эвслийг байгуулсан байна. Сүүлийн таван жил Францын удирдсан социлистууд 49 суудал авахаар байгаа нь тус намын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт аж. Үндэсний фронт намын Марин Ле Пен анх удаа парламентад сонгогджээ. Түүний найман нам суудал авахаар болжээ. Э.Макрон Урагшаа намаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулсан бөгөөд тус намаас сонгогдсон гишүүдийн тал хувь нь улс төрийн туршлалггүй аж.
Сонгуулийн эхний шатанд сонгогчдын ирц муу байсан нь Францын нийгэмд гүн гүнзгий хагарал үүссэнийг илтгэлээ гэж Бүгд найрамдахчууд намын удирдагчдын нэг Франсуа Баруен мэдэгдсэн бол Францын сонгуулийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэж Марин Ле Пен нар хэлсэн юм.