Хамгийн нүсэр буунуудын Севастополь хот руу буудаж буй бодит бичлэг
Дэлхий 1 дүгээр дайны туршлагаас үндэслэн Францчууд Мажиногийн шугам /Maginot line/ гэсэн аварга бэхлэлт барьжээ. Гитлер 2 дугаар дайн өдөөхдөө угаасаа Францыг авна гэж тооцож байсан тул дайн эхлэхээс өмнө 1936 онд Германы ган төмрийн магнат компани \”Krupp\”-т Мажиногийн бэхлэлтийг эвдэж чадах асар хүчтэй их буу хийлгэх захиалга өгчээ.
Гэвч дайн эхлээд 1940 онд Франц Германд шууд бууж өгсөн ба их буу ч бүтээгдэж амжилгүй 1941 он хүрчээ.
Харин 1942 онд Кавказын нефтийн ордод хүрэх гэсэн Гитлерын төлөвлөгөөнд ЗХУ-ын Севастополь хот хүчтэй эсэргүүцэл үзүүлэн саад болсон тул хотыг газрын хөрснөөс арчихаар тухайн цагийнхаа хамгийн нүсэр буунуудыг энэ хотын гадна авчирчээ.
1. \”Дора\”. Уг нь Круппын үйлдвэрийн анхны эзний нэрээр энэ бууг \”Густав\” гэж нэрлэж. Гэхдээ дараа нь аливаа буунд эмэгтэй нэр өгдөг европ заншлын дагуу нэрийг нь өөрчлөн, энэхүү бууны зохион бүтээгч Эрих Мюллер-ын эхнэрийн нэрээр \”Дора\” гэж нэрлэжээ.
Энэ бууны нийт жин нь 1350 тонн учир тусгай төмөр замаар явдаг. 47 км-ийн зайд байгаа бетонон болон бусад аливаа бэхлэлт объектийг устгах чадалтай. 800 мм-ийн калибртай. 4805 кг жинтэй, 7509 кг-ийн жинтэй гэсэн 2 төрлийн сумаар буудна. Дунджаар 40 минутад 1 удаа буудах боломжтой буюу өдөрт ойролцоогоор 14 удаа бууддаг байв.
Севастополь руу 48 удаа буудсан байдаг байна. Өөр тулаанд оролцож амжаагүй.
Яг буудах үйл ажиллагаанд нь 500 цэрэг оролцдог бөгөөд хангалт, хамгаалалт, бусад үйлчилгээний ангиудаа багтаагаад нийтдээ 2500 хүн энэ буун дээр ажилладаг байжээ.
Бууг нийтдээ 1000 орчим сумтай үйлдвэрлэжээ. Дайны сүүлээр 1945 онд энэ бууг эвдэж устгасан.
2. \”Тор\”. 1937 онд \”Rheinmetall-Borsig\” компани өөрөө явагч хүнд мортир \”Карл\”-ыг зохион бүтээжээ. 600 мм калибртай.
1940 онд анхны мортир \”Адам\”-ыг арми хүлээн авсан байна. Энэ бууг дараа нь \”Baldur\” гэж нэрийг нь өөрчилсөн. Өөр өөр сонин нэрний учир нь, энэ мортируудыг нийтэд нь Карл гэдэг бөгөөд тухайн буу тус бүрд эртний герман, викингийн домгийн бурхан тэнгэрүүдийн нэрийг өгсөн юм.
Үүний дараа нийтдээ 7 ширхэг өөрөө явагч хүнд мортир үйлдвэрлэсэн байдаг.
1.«Адам» /анхны хүн/ дараа нь Baldur нэртэй болсон. Балдур нь эртний Германы домгийн бурхан Одины хүү;
2.«Ева» дараа нь Wotan гэж нэрийг нь өөрчилсөн. Вотан нь Один бурхны эртний герман нэр;
3.«Odin» дайны бурхан;
4.«Тhor» Одины хүү;
5.«Loki» Одины өргөмөл хүү;
6.«Ziu» Одины хүү;
7.«Fenrir» Локи-гийн хүү. Энэ буу дайнд оролцож амжаагүй.
1700 кг жинтэй, 1250 кг жинтэй 2 төрлийн сумаар буудна. 10 минутад 1 буудлага үйлдэнэ. 833-р дивиз Один, Тор гэсэн 2 мортироор нь байлдаж байсан бөгөөд анх 1941 оны 6 сард Брестийн цайз руу дайрахдаа эдгээр буунуудаар буудаж эхэлсэн байна.