АНУ-ын Статистик мэдээллээс харахад 1988 оноос хойш 712 хүүхэд халуун, агааргүй
машин дотор амь насаа алдсан тоо гарчээ. Харин Техас мужид амьдардаг 10 настай МакКинни гэх хүүгийн хөрш айлын зургаан сартай хүүхэд
агааргүй халуун машинд амиа аллдсан байна. Энэ явдлын дараа Мак Кинни хүү
халуун машинд амь насаа алдахаас сэргийлэх нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн байна. Хүү машин
дотор температурыг хянадаг төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмж халуун машинд хэсэг
хугацааны дараах температурын өөрчлөлтийг эцэг эх асран хамгаалагчид мэдээлж,
хүйтэн агаар ялгаруулдаг аж. Хүүгийн аав уг төхөөрөмжийг 24 мянган ам доллараар
патентжуулж Go FundMe-д
байршуулсан байна. Тэд эцэг эхчүүдэд хэрэгтэй төхөөрөмжийг худалдан авахыг санал
болголоо.