АНУ-ын Милан хотод төрсөн нэгэн хүү сургуульд ороод гурван сар болоод багшийнхаа өгсөн нэгэн зурвасыг ээждээ авчирч өгчээ. Ээж нь түүнийг уншаад ихэд уйлжээ. Тэгээд хүүдээ ийн чанга дуугаар уншиж өгөв. \”Таны хүү хэтэрхий содон ухаантай учраас бидэнд сургах хэмжээний чадварлаг багш алга иймд сургах асуудлыг та өөр дээрээ авна уу\” гэжээ. Олон жилийн дараа хүү ээжийнхээ үлдээсэн юман дотроос нөгөө зурвасыг олж үзтэл \”Таны хүү оюуны хомстолтой тул бусад хүүхдүүдтэй хамт сургах боломжгүй тул та өөр дээрээ авна уу\” гэсэн байжээ. Захиаг уншаад тэр ихэд уйлжээ. Энэ үед тэр эрин зууны алдартай зохион бүтээгч болчихсон, дэлхийн суут ухаантнуудын жагсаалтад аль хэдийн багтчихсан байжээ. Тэр нэгэн тэмдэглэлдээ \”Би багадаа оюуны хомстолтой хүүхэд байсан боловч ухаантай ээжийнхээ хүчээр энэ алдрын оргилд хүрч чадсан юм\” хэмээн бичсэн байдаг аж. Та түүнийг хэн гэж бодож байна? Энэ хүү бол дэлхийн Шинжлэх ухаанд мянга гаруй нээлт хийж хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гарамгай зохион бүтээгч хэмээн алдаршсан Томас Эдисон байсан юм.