Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт ийнхүү өндөрлөлөө. Өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд иргэд, сонгогчид саналаа өглөө. 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 45.6 хувь байсан. 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувьтай байсан юм. Удахгүй буюу 23:00 цагаас Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирц, саналын дүнг мэдээлэх юм.