Холливуудын алдарт жүжигчин Брэд Питт, жүжигчин Сиенна Миллер нар өчигдөр орой хөгжмийн фестивалийн үеэр болзсон талаар Английн \”Sun” сонинд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр хоорондоо хөтлөлцөж харагдсан байна.
Харин Daily.mail.co сайтад мэдээлснээр тэд хөгжмийн наадмын тусгайлсан хэсэгт ихэд дотно байдалтайгаар үнсэлцэж хөтлөлцсөн гэж мэдээлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Брэд Питт Анжелина Жолигоос бүр мөсөн салж салахгүй гэдгээ мэдэгдэж байсан бол энэ удаад хосууд бүр мөсөн салсныг үйлдлээрээ харуулж байна. Брэд Жолигоос салсны дараа хэсэг хугацаанд архины эмчилгээнд явж зургаан хүүхдийнхээ асран хамгаалагч болох хүсэлт тавьж байсан. Гэвч түүний хүсэлт талаар болж зөвхөн баяр ёслолын үеэр зургаан хүүхэдтэйгээ уулзах болсон юм.