Монголд 10 Билл Гэйтс байгаад ч \”томорч\” чадахгүй. Манайхан гадаадын томчуудын намтар уншаад л \”лаг\” болно гэж их андуурдаг. Цаад суурийг нь ердөө анзаардаггүй бололтой юм.
Б.Гейтс, Стив Жобс нар олон төрлийн институциудийн оролцоо, дэмжлэгийн хүчээр л тийм өндөр амжилтад хүрсэн. Шинжлэх ухааны байгууллагууд тэдэнд мэдлэг олж авах түүнийгээ турших боломжийг нээж өгсөн. Компанийн тухай болон арилжааны тухай хуулиуд тэднийг компаниа том хэмжээтэй цогцолбороор нь зохион байгуулах боломжийг олгосон. Боловсролын тогтолцоо тэднийг өндөр мэргэшсэн эрдэмтэн, инженер, менежер зэрэг хүний нөөцөөр хангаж өгсөн. Санхүүгийн тогтолцоо тэднийг хүссэн үедээ компаниа томруулахад нь шаардагдах маш их хэмжээний хөрөнгө босгох боломжийг нээж өгсөн юм. Патент болон зохиогчийн эрхийн хуулиуд нь тэдний нээлтийг хамгаалж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхэд нь тус дөхөм болсон гэх мэт.
Энэ бол бүхэл системийн уялдаатай ажиллагаа. Монголд 10 Билл Гэйтс байгаад ч \”томорч\” чадахгүй. Учир нь манайд \”шинэ санаа\” хэрэгжүүлэх систем бүрэлдээгүй. Системийн нэг хэсэгт ирээд л гацаана, нэг пальдаг дарга нь авлига хувь нэхнэ. Дарга нар бүгдийг шийддэг биш МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС Л энэ улсыг босгоно.
Эх сурвалж: Battugs Timur Otchigin