-5 жилийн дараа
Ангийн хөвгүүд навс зодолдоод агсам тавиад байх юм. Зарим охид жирэмсэн бас төрөөд удаагүй гээд ирсэнгүй. Уулзалт гоё болсон. Ингэж ойр ойрхон уулзмаар юм байна.
-10 жилийн дараа.
Нөгөө л балай хайрын түүх. Бөөн дурлал ярьж уйлж унжсан улсууд цуглав. Суугаагүй л юм бол одоо тэрийг ярьж яадаг байнаа. Ангийн маань зарим нь бас л ирсэнгүй ээ. Ажил амьдрал нь болохгүй л байгаа бололтой.
-20 жилийн дараа
Даахгүй байж уусаар. Ангийн хүү.( охин) захирал болсон гэнээ. Гарын бэлэг явуулсан байна. Өөрөө уг нь ирсэн бол гоё байхгүй юу. Манай ангийнхан ч бас л тарган болж байна шүү.
-30.жилийн дараа
Бид хэд жаал хуучиллаа. Зарим нэг маань хорвоог орхиж. Даанч залуугаараа байсан юмсан. Бас хэн нь түрүүлж эмээ өвөө болохоороо мөрийцлөө. Инээдтэй санагдсан шүү.
-40 жилийн дараа
Амралтад ирсэн сэрүүхэн байна шүү. Хонолгүй харьдаг юм бил үү дээ. Даралт ихсээд байна. Ангийнхан маань гомдчих вий дээ. Эмээ өвөө болчхоод бие биенээ ангийн охин ангийн хүүхэд гээд л гоё юмаа.
-50 жилийн дараа
……………………………………………………………………………….. гэнээ.
Эх сурвалж: facebook