Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-ны өдөр дууссан. Шалгалтын хариу ирэх сарын нэгэнд гарах бол Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг засч дууссан гэх мэдээлэл ирүүлсэн байна. Одоо шалгуулагчдын гэрээний хуудсыг хариултын хуудастай тулгаж, батламж хуудсыг хэвлэх ажил явагдаж байгаа аж. Дараа нь батламж хуудсыг сургуулиуд руу хүргүүлэх юм байна.
Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад дүн оноог нийтэлнэ. Шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч дүнгээ харж болох юм байна.