Дуучин Рианна шинэ найз залуутай болсон талаар гаднын хэвлэллүүд шуугиж байна. Энэ удаад Риана Арабын тэрбумтан Хассан Жеймил гэх залууг амрагаар сонголоо. Өнгөрсөн онд Рианна дуучин Дрейктэй нэр холбогдож байсан ч тэдний харилцаа тодорхойгүй хэвээр байв. Харин шинэ найз залуугийн тухайд Саудын Араб гэр бүлээс гаралтай Араб дах Toyota компанийн эзэмшигч юм. Түүнийг өмнө хар арьст загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн хуучин найз залуу байсан гэдгээр дэлхий дахин мэднэ. Дуучин Рианнагийн хувьд шинэ харилцаандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэж ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Хосууд одоогоор хамтдаа амралтаа өнгөрүүлээд тун завгүй байна.
Рианагийн шинэхэн амраг Саудын Арабд нэр нөлөө бүхий бизнесмен юм. Түүний гэр бүлийн бизнес нэлээдгүй амжилттай яваан дээр 1955 онд Toyota брендийг албан ёсоор худалдах эрх авч байжээ. Саяхан тэрээр Саудын Арабын бизнес эрхлэгчидтэй уулзаж Их Британийн хатан хааны гэр бүлд уригдсан байна. Өнгөрсөн жил гэхэд тэдний гэр бүлийн хөрөнгө 1.5 тэрбум ам доллараар үнэлэгджээ. Форбес сэтгүүлээс гаргасан Арабын хамгийн баян эрхэм жагсаалтын 12-т бичигдсэн юм. Мөн Саудын Арабын хөл бөмбөгийн холбоог эзэмшдэг гэж мэдээлээ.