Өнөө өглөө \”Иванушки International” хамтлагийн гишүүн Олега Яковлев нас барсан талаар оросын хэвлэлүүд мэдээллээ. Тус хамтлагийн дуучин 48 настай Олег Яковлев сүүлийн жилүүдэд хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээл туурвиж байсан. Гэвч түүний бие муудаж эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтсэн байна. Эмч нарын зүгээс чадах бүхнээ хийсэн ч уран бүтээлчийн амийг аварч чадсангүй тул эмгэнэл илэрхийлж байна гэж \”Первы канал\”сувагт мэдээлжээ. Олег Яковлев Дорнод аймгийн Чойбалсан хотод 1969 оны 11-р сарын найманд төрсөн аж. Тэрээр хүүхэд насаа Монголд өнгөрөөсөн гэдэг. Түүний ээж буриад гаралтай орос, хэл уран зохилын багш эмэгтэй байсан юм. Ингээд хүүхэд насаа Монголын газар нутагт өнгөрүүлж найман настайдаа эцэг эхийн хамтаар Орос руу буцжээ. 1998 оноос эхлэн \”Иванушки International” хамтлагийн дуучнаар ажиллаж 2012 онд өөрийн бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлсэн байдаг.