* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хайр дурлалын ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Зарим хүмүүс хэсэг хугацаанд бие даасан тусгаар бодлоо алдаж магадгүй байна. Хэдийгээр хэцүү байсан ч, та өөрийгөө хүлж баглаж байсан төвөгтэй харьцаагаа таслахаас бүү эмээ гэж од эрхэс зөвлөж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Хордлого болох, сөрөг энергийн нөлөөнд орох магадлалтай. Ховсдох эмчилгээнээс зайлсхий. Харанхуй, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газраас болгоомжил. Танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Хангалтгүй эрч хүч анхаарлын сулруулах болно. Танд үнэнч хүний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Баяр ёслолд уригдах нягууртай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна. Гадаадаас ирсэн зүйл бүү ав. Гадаадын хүн, танихгүй гадны орны иргэдээс бэлэг авахдаа болгоомжтой бай. Ингэснээр та тэднээс хараат болж мэднэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Аливаа зүйлд хэтэрхий удаан ханддаг байдалтайгаа тэмц. Хайртай хүн чинь урьдынхаасаа өөр байж, шинэ үзэл бодол, амьдралын хэв маяг, гадаад төрхөө өөрчлөх болно. Сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн дэмий зүйл дээр ч найз нөхдөөсөө зөвлөгөө авахыг хүснэ. Ходоод гэдэсний өвчин таныг зовоож магадгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр та маш их ганцаардсан байгаагаа мэдэрнэ. Дотны хүнтэйгээ байнга уулзах шаардлага гарна. Арслангийн ордныхон бол зоригтой хүмүүс. Та зожиг ч байсан танд хүнд үед чинь тусалж дэмжих найз хэрэгтэй. Энэ өдрийн гэнэтийн үйл явдал таны авхаалж самбааг сорих бололтой.
ОХИН (8/23-9/22)
Хувийн ба ажил хэргийн асуудлаар ямар ч ажил эхэлсэн таатай. Ямар нэгэн юм хийхээр шийдэж зориг дутаж хойш нь тавьж байсан бол үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Энэ үед танд сайн үйлс хийх хүсэл төрж болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр жинхэнэ ёсоор амарч магадгүй байна. Маш дотны хүмүүстэйгээ халуун дулаан нөхөрсгөөр амралтаа өнгөрөө. Тэд танд ажил хэргээ бүтээхэд дуртайяа тусалцгаах болно. Бүгд л өөр өөрийнхөөрөө хичээн чармайна. Хамгийн гол нь дэмий зүйлд санаа бүү зов. Энгийн амьдралын тухай чин сэтгэлийн яриа таашаал өгнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сарын эхээр найз нөхөд, санаа нэгтнүүдээс тусламж, дэмжлэг авах магадлалтай. Танд хамгийн зоригтой төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгчид тусална. Тусламж гуйхаас бүү санаа зов.
НУМ (11/22-12/21)
Богино хугацааны томилолтоор явж сонирхолтой хүнтэй танилцана. Олон шинэ танилууд, яриа уулзалтууд, утасны дуудлагууд таныг хүлээж байна. Ямар нэгэн бичиг баримтаас болж таагүй байдалд орохгүйн тулд нарийн бичигтээ бүү итгэ. Хэн нэгнийг гомдоох бодлогогүй үг хэлэх эсэхээ анхаарч, үг хэлээ хяна.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүлийн асуудлууд нэг хэсэгтээ таны анхаарлын гадна байх нь. Гэвч ямар нэгэн онцгой нөхцөл байдлаас болж та энэ асуудалд зайлшгүй санаа тавьж эхэлнэ. Хэдий завгүй ажилдаа хэт дурлаж байсан ч гэр бүлийн асуудалдаа анхаарал тавьж бай.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр таныг газарт ойр байхыг одод зөвлөж байна. Амьдралын аар саар зүйлс, гадны үймээн шуугианаас хол бай. Энэ нь ихийг бодож дүгнэхэд хэрэгтэй. Дуусгаагүй ажил, муу мэдээ, зовлонтой бодол тань танд амралт өгөхгүй. Дотоод сэтгэлээ тогтвортой байлгахын тулд гадагш явж, зугаал. Амралтынхаа өдрүүдийг гэрээсээ гадуур өнгөрүүлээрэй. Өвс ургамал цуглуулж хатааж хандлахад сайн өдөр. Харин өлсөж болохгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр ахуйн бэртэл авч мэднэ. Олон хүн хайнга, болгоомжгүй байх нь үүнд нөлөөлнө. Цахилгаан болон ахуйн тоног төхөөрөмж худалдан авахаа хойшлуул. Гэртээ байгаа төхөөрөмжүүдээ ашиглахдаа ч болгоомжтой байх хэрэгтэй.