Английн дуучин Адель фенүүддээ зориулан нэгэн харамсалтай мэдээ дуулгажээ. Учир нь тэрээр дахин аялан тоглолтоор явахгүй гэдгээ уртаас урт захиа цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг захидалд дуучин Адель сүүлийн хоёр жил аялан тоглолтоор явж байна. Тоглолтын үеэр маш их ядардаг. Үзэгчдийн алга ташилт, тайзны хөгжим хоёроос залхсан гэнэ. Ингээд хамгийн сүүлчийн хаалтын тоглолтыг төрсөн нутаг Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд хийж байхад түүний хоолой хүндээр өвдсөн учир тоглолтоо бүр мөсөн цуцалсан байна. Дуучны хувьд хөгжмийн хамгийн том шагнал болох Греммигээс 15 удаа шагнал хүртсэн юм. Харин түүний фенүүд энэ явдалд ихэд санаа зовниж Адель маш эмзэг сэтгэл санааны байдалтай байна гэж дүгнэлээ.