БНХАУ-д жил бүр зохиогддог хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэйг шалгаруулах тэмцээнд 19 настай Гао Киан түрүүлжээ. Тэрээр фитнесээр идэвхтэй хичээллэж, өдөр тутмын амьдралдаа байнгын дасгал хөдөлгөөн хийдэг юм. Хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэй тэмцээнд оролцохдоо 60 кг, 5 инчийн өндөртэйгөөр бүртгүүлж хоёр сар гаруй хугацаанд бэлтгэл хийжээ. Гао Киан хэлэхдээ \”Миний гэр бүлийнхэн намайг их дэмждэг. Тэмцээнд оролцохын өмнө аав маань дэмжиж тэмцээнд оролцуулах гарын үсэг зурсан юм. Би өдөрт 600 удаа сууж босох дасгал хийдэг. Ингэснээр өгзөгний булчин өргөгдөж бэлхүүс нарийсдаг. Цаашид биеийн галбираа улам бүр хадгалахыг хичээж байна гэв. Сүүлийн үед Хятадад том өгзөгтэй бүсгүйчүүд моодонд орох явдал ихэсчээ. Харин Гао Кианы мөрөөдөл нь хичээл зүтгэлийн үр дүнд Ким Кардашиан шиг өгзөгтэй болохыг хүсдэг гэнэ.