Өнгөрсөн шөнө Өвөрхангай
аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг \”Баярс Гоулд” компанийн бичил
уурхайд осол гарсан байна. Ослын улмаас
гурван уурхайчин амь насаа алджээ. Тухайн үед хэчнээн уурхайчин байсан тухай
тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Мөн албаныхан нуранга дороос дөрвөн
уурхайчинг эсэн мэнд гаргаж авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Сүхбаатар Цэрэндэжид